Эдна Сент-Винсент Миллейн нэгэн сонет
Сонетийн (Sonnet) хэлбэр:
14 мөрөөс бүрдэнэ.
Петраркын болон Шекспирийн гэсэн ялгаатай түүх бүхий 2 өөр төрөлтэй.
Петраркын сонет нь Италиас гаралтай бөгөөд 8 мөр бүхий октав (octave), 6 мөр бүхий сестетээс (sestet) бүрдэнэ. Октавын сүүл холболт нь ababcdcd, сестетийнх нь cdecde зэрэг хэлбэртэй.
Шекспирийн сонет Англид хөгжиж бүрэлдсэн. Сонетийн сүүл холболт нь ababcdcdefefgg гэсэн хэлбэртэй. Октав, сестет гэсэн бүтэцгүй.
Эх хувилбар:
What lips my lips have kissed, and where, and why
by Edna St. Vincent Millay
What lips my lips have kissed, and where, and why,
I have forgotten, and what arms have lain
Under my head till morning; but the rain
Is full of ghosts tonight, that tap and sigh
Upon the glass and listen for reply,
And in my heart there stirs a quiet pain
For unremembered lads that not again
Will turn to me at midnight with a cry.
Thus in the winter stands the lonely tree,
Nor knows what birds have vanished one by one,
Yet knows its boughs more silent than before:
I cannot say what loves have come and gone,
I only know that summer sang in me
A little while, that in me sings no more.
Монгол орчуулга:
Миний уруул хэний уруулыг, хаана, яагаад үнссэнийг,
Мөн хэний гарыг дэрлэн өглөөг угтаж шөнийг үдсэнээ
Мартаж орхижээ би; гэтэл өнөө шөнийн бороо
Хий үзэгдэл мэт цонх балбан санаа алдаж,
Хариу нэхэн хүлээн чагнаж байна,
Дахин хэзээ ч шөнө дунд орилон ирэхгүй
Дурсагдахаа ч больсон тэр харчуулын төлөө
Зүрх сэтгэл минь чимээгүйхэн шаналж байна.
Өвлийн цагт нэгэн ганцаардмал мод, түүнийг орхин
Ямар шувууд цуван одсоныг мэдэхгүй ч, салаа мөчир нь
Урьд өмнөхөөсөө ч илүү анир чимээгүй болсныг мэднэ:
Ямар дурлалууд ирж буцсаныг хэлж чадахгүй нь би,
Хэсэгхэн зуур миний дотор зун дуулсныг
Одоо харин дахиж дуулахгүйг л мэдэж байна.
Яруу найрагч Лхагвадуламын ийм орчуулга байна. Гоё орчуулжээ.
ReplyDeleteӨглөө болтол хүзүү дор минь хэний гар байсныг,
Уруул минь ямар уруулыг хаана, яагаад ч үнсчихсэнийг
Мартаж орхижээ, би. Гэтэл энэ шөнийн бороо
Уйтайгаар санаа алдан цонхны шил тонших
Хариу хүлээсэн хий үзэгдлүүдээр дүүрэн.
Уйлан байж шөнө дунд ахиад над дээр ирэхгүй
Одоо нэгэнт санагдахаа больсон эрсийн төлөө
Үл ялигхан хөндүүр сэтгэл үймээнэ.
Ямар шувууд нэг нэгээрээ нисэж одсоныг мэдэхгүй атлаа
Ядмаг мөчир нь өмнөхөөсөө илүү нам гүм болсныг мэдрэх
Өвлийн ганцаардангуй мод шиг
Ямархан хайр надад ирээд буцсаныг хэлж чадахгүй нь.
Гагцхүү дэлгэр зуны надад аялсан дуу дотор минь
Ганц хоёр хором эгшиглээд л үүрд тасарсныг мэдэж байна.